1. Унших дадал-1: Англи хэлний анхан дунд түвшинд тохирсон сэтгэл судлал, компьютер, мэдээллийн технологи, социологи, геологи, хүмүүнлэгийн ухаан, судалгааны ёс зүй зэрэг шинжлэх ухааны холбогдолтой сэдвийн хүрээнд өгөгдсөн академик бичвэрийг унших, гол санааг ойлгох, эх сурвалжаас хэрэгтэй мэдээллээ хайж олох, харьцуулах, эсрэгцүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, бодит туршлагатай холбох, баримт, үзэл бодлыг ялгах, хэлэлцүүлэг хийх, товчлол хийх зэрэг уншиж ойлгосноо батжуулах дасгалыг хийж гүйцэтгэнэ. 2. Бичих дадал-1: Бичих чадварт зайлшгүй шаардлагатай англи хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц, зохион байгуулалт, бичих үйл явцын үндсэн гурван үе шаттай танилцах, хэрэглэж сурах, түүний дагуу богино цогцолбор бичих дадал, чадварыг эзэмшүүлнэ. Мөн шаардлагатай хэлзүйн зарим дүрэм, бүтцийг хэрэглэж сурна. 3. Харилцах дадал-1: Нийгэм, хүмүүнлэг, байгаль, цахим технологийн холбогдолтой үг хэллэг, үе өргөлтийг зөв сонсох, дуудах, цээж бичиг хийх, академик богино лекц сонсож тэмдэглэл хийх, гол, туслах мэдээлэл, түлхүүр үгийг ялгаж сонсох, лекцийн агуулгыг ярих, танилцуулах, илтгэл тавих, хэлэлцүүлэг явуулах, багаар ажиллах, харилцан ярилцах зэргээр суралцагсдын ярих, сонсох чадварыг хөгжүүлэх, өргөн хэрэглэгддэг академик үгсийг зөв дуудах дасгалыг хийж гүйцэтгэнэ.