Энэ хичээлээр органик нэгдлийн бүтцийг тайлахад түгээмэл хэрэглэгддэг физикийн болон спектроскопийн аргуудыг хэрэглэнэ. Үүнд рефракци ба дисперсиметрийн аргуудын хэрэглээ нүүрсустөрөгчдийн бүтцийг тайлахад хязгаарлагдана. Молекулын бүтцийг оновчтой зөв тогтооход маш чухал үүрэгтэй орчин үеийн хүчирхэг аргууд болох элементийн анализ, ХЯТ, НУТ, ЦСР ба масс спектрийн аргуудыг тус тусад нь буюу хамтатган авч үзнэ. Ялангуяа гомо болон гетероцөмүүдийн харилцан үйлчлэлийг нарийн нийлмэл бүтэцтэй органик нэгдлийн бүтцийг тодорхойлоход ашиглана.