Термодинамик ба статистик механик нь хамгийн суурь түвшиндээ тэнцвэрийг судалдаг шинжлэх ухаан юм. Термодинамик нь макроскоп түвшний, юмсын бүхэллэг шинжийг судалдаг бол статистик механик нь микроскоп буюу молекулын түвшинд тэнцвэрийн үндсэн зарчмыг судалдаг. Энэхүү хичээлээр тэнцвэрийн ерөнхий онцлог, шинж чанарыг судлах, термодинамик хувьсагчуудын хоорондын харилцан хамаарал, хязгаарлагдмал талыг нэгтгэн судалж үзэх болно. Энэ хичээлийг судалснаар макроскоп боло бүхээллэг шинж, молекулын харилцан үйлчлэлийн хоорондын харилцан хамаарлыг ойлгож авах болно.