. Хятадын эртний уран зохиолын хувьд: Хятадын уран зохиолын үүсэл хөгжлөөс эхлээд, эртний үлгэр, домог, анхны яруу найргийн болон үргэлжилсэн үгийн зохиол бүтээлүүд гарч хөгжсөн тухай, Хятадын түүхийн үечлэлийн дагуу төрт улс тус бүрийн үеийн уран зохиолын хөгжлийн тухай, мөн тухайн цаг үеийн уран зохиолын шилдэг төлөөлөгчид, тэдний уран бүтээлтэй товч танилцана. Хятадын орчин цагийн уран зохиолын хувьд: Хятадын орчин цагийн уран зохиолыг гурван үечлэлээр хуваан, үе тус бүрийн яруу найраг, өгүүллэг, тууж, роман туурвилын хөгжлийн тухай болон төлөөлөх зохиолчид, тэдний уран бүтээлтэй товч танилцана. Үүнээс гадна Хятадын хүүхдийн уран зохиолын хөгжил, Тайвань, Хонконгийн зохиолчид, тэдний бүтээлтэй товч танилцана.