Олон улсын харилцаа, гадаад бодлого, дипломат ажиллагаатай холбоотой эх бичвэр, дэлхийн улс төр буюу ОУХ-ны түгээмэл болон тулгамдсан асуудлуудын талаарх цаг үеийн бичвэрүүдийг унших, ойлгох, бичгийн орчуулгын чадварыг хөгжүүлэх, орчуулгын арга барил, онол дадлыг эзэмшүүлнэ. ОУХ-ны талаарх аливаа бичвэрийг англиас монгол, монголоос англи хэл рүү орчуулах арга барилыг эзэмших, уншиж ойлгож орчуулж сурах, багаар болон бие даан ажиллах чадварыг төлөвшүүлнэ.