ОюутанНэвтрэх

МУИС · Хс

Төр олон нийтийн харилцаа

3 кредит

Хичээлийн агуулгаар төр, олон нийтийн харилцааны асуудлыг орчин үеийн төрийн мөн чанар, иргэний нийгэм, эрх зүйт төрийн хөгжлийн асуудалтай уялдаатайгаар авч үзнэ. Ингэхдээ төрийн мөн чанар, иргэний нийгэм, эрх зүйт төрийн талаарх улс төрийн сэтгэлгээний түүхийн ололтыг тоймлон авч үзнэ. Улмаар нийгэм дэх төрийн үүрэг роль, түүний өөрчлөлтийн талаар судлана. Мөн төрийн үйл хэрэгт оролцох, ялангуяа төрийг удирдах хэрэгт оролцох иргэний нийгмийн болон олон нийтийн оролцоо, түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд болох төрийн бус байгууллага, олон нийтийн эвсэл холбоод, хөдөлгөөн, үйлдвэрчний эвлэл, сүм хийд зэрэгтэй төр хэрхэн харилцах, төрөөс нийгмийн харилцааг хэрхэн зохицуулах зэрэг асуудлыг нийгэм, улс төрийн судалгааны үүднээс болон эрх зүйн харилцааны хүрээнд авч үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ