Энэ хичээлээр хүний эрхэм чанар (human dignity), хүний эрхийн философи, онол, түүхэн хөгжил, ангилал, ач холбогдол, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хамгаалагдсан хүний эрхүүдтэй танилцаж, хүнийг эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмийн талаар ойлголттой болно. Түүнчлэн,хувийн эрх, улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, бүлгийн эрхийг тус бүрийн онол, түүх, онцлог, Монголын болон олон улсын жишээ, тодорхой тохиолдол, харьцуулалтад тулгуурлан нарийвчлан судлана.