ОюутанНэвтрэх

МУИС · Эс

Анхан шатны орос хэлний хэлзүй

2 кредит

Энэ хичээлээр орос хэлний хэл зүйг үүргийн хэлзүйн хандлагаар үгийн аймгаар үзэх ба гол сэдэв бүрийг дотор нь утгаар нь дэд сэдвүүдэд хувааж үзнэ. Хэл бол тэмдгийн онцгой тогтолцоо гэсэн онолын суурь дээр тулгуурлан үүргийн болон харилцааны аргад суурилан заана. Хичээлийн эхэнд цаашид хэл зүйг дэлгэрэнгүй үзэх бэлтгэл болгож оршил хичээл явна. Ингэхдээ жинхэнэ нэр, тэмдэг нэр, үйл үг, дайвар үгийн хэл зүйн наад захын энгийн дүрмийг тайлбарлаж дараагийн шатны сургалтад бэлтгэнэ. Үүний дараа үгийн аймгууд руу шилжинэ. Үүнд: 1. Жинхэнэ нэрийн хүйс, тооны ай. Тэмдэг нэрийн хүйс тооны ай. Энэ хоёр сэдвийг хамтад нь үзэх. Жинхэнэ нэрийн тийн ялгалын айг 1. Предложный падеж 2. Винительный падеж 3. Дательный падеж 4. Родительный падеж 5. Творительный падеж гэсэн дарааллаар утга илэрхийлэх байдлаар нь салгаж үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ