ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Турк хэлний хэлзүй 1

3 кредит

Турк хэл нь монгол хэлний нэгэн адил Алтай язгуурын хэлэнд хамаарах залгамал бүтэцтэй хэл юм. Турк хэлний зүй 1 хичээлийн агуулгын хүрээнд хэлзүйн үндсэн дүрмүүдийг авиазүйн төвшинөөс эхлэн үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэж судална. Үүнд: турк хэлний үгийн бүтэц, ялангуяа нэр үгийн хувилал буюу тоо, тийн ялгал, биед хамаатуулах нөхцөл, биеийн төлөөний нэр, тэмдэг нэр, түүний давуу, эрчимжүүлсэн зэрэгүүд, тооны нэр, түүний ангилалууд, үйл үгийн одоо, өнгөрсөн цаг, захирах, хүсэх төлөвүүдийг тухайлан авч үзнэ. Энгийн, өдөр тутмын харилцааг сонсож ойлгох, эхийн хүрээнд үндсэн гол мэдээллийг олж чадах, богино харилцаанд асуултанд хариулж, өөрийн мэдэхийг хүссэн зүйлээ асуух, бусдын хүсэлтэнд зөвшөөрөх хийгээд үгүйсгэх хариу өгөхөд хэрэглэх үндсэн хэлзүйн дүрмийг үзэж судална.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ